Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

Токио хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд Хакүхо аварга ганцаараа түрүүлж байгаа энэ үед нэгэн таатай мэдээ сонордуулахад, Мичинокү дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болзлоо хангажээ.
Өчигдөр Макүшитагийн нэгээс босон барилдаж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн, Таканофүжиг давснаар 4 дэх даваагаа авлаа. Улмаар Кирибаяма сүүлийн хоёр барилдаанаас үл хамааран Жюүрёо зиндаанд дэвшинэ. Ийнхүү монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрж байна.
Тэрбээр 23 башё /3 жил 9 сар /барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ