Хакүхо ес дэх даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр маэгаширагийн дөрөв дэх бөх Котошогикүг өвдөг шороодуулж ес дэх даваагаа авлаа. Тэрээр ийнхүү башёг ганцаар хошуучилж эхлэв. Түүний араас найман даваа, нэг унаатайгаар маэгаширагийн 15 дахь бөх Чиёонокүни нэхэж байна. Тэмцээнийг манлайлагчдын гуравдугаар эгнээнд долоон даваа, хоёр унаатай Яаго, Кайсэй нарын маэгашира цолтнууд бичигдаж байна.


Өнөөдөр сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Такаяашиг өвдөг шороодуулж долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров комүсүби Мёогирюүд, Чиёошима Г.Мөнхсайхан Кагаяакид тус тус уналаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ