Х.Цагаанбаатар 12 дахь удаагаа УЛСЫН АВАРГА боллоо
2019 оны Самбо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ нэгдүгээр сарын 16-17-ны өдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд 450 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд тэмцээний онцлох нэг үйл явдал нь самбо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар УАШТ-д 12 дахиа түрүүллээ. Үүнээс гадна тэмцээний зарим үйл явдлыг дурдвал, МУГТ Д.Баттулгад дэлхийн аваргаас медаль хүртсний 30-н жилийн ой болж байгаатай холбогдуулан 1983 оны цэргийн найзуудын зүгээс хүндэтгэл үзүүллээ. Мөн 2018 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Цагдаагийн "Хүч" спорт хорооны тамирчин Б.Сайнбуян ОУХМ, ХИС-ийн тамирчин Н.Мөнх-Эрдэнэ нар "Спортын мастер" цол тэмдгээ гардсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ