Какүрюү М.Ананд бэртлийн улмаас Хацү башёг орхилоо
Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд хүчээ сорьж байгаа 3 Их аварга, 3 Озэки нараас өнөөдрийн байдлаар хоёр Их аварга, нэг Озэки барилдаанаас гараад байна.
Тус башёд гурав дараалан унасан 72 дахь Япон Их аварга Кисэносато барилдаанаа зогсоож зодог тайлах болсноо мэдэгдсэн. Харин дөрөв дараалан унасан Озэки Точиношин бэртлийн улмаас өчигдөрөөс өнжсөн бол өнөөдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд шагайны гэмтлээс болж башёг орхилоо.
Таван өдрийн дараахь байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 4 бөх нэг ч унаагүй Хацү башёг тэргүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ