“Манчестер Юнайтед”-ын тоглогчид О.Г.Сулшерийг дасгалжуулагчаар үлдээхийг хүсч байна
Португал дасгалжуулагч Жозе Моуриньюг хангалтгүй ажилласан хэмээн Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн удирдлага халж, ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр тус багт тоглож байсан Норвегийн Оле Гуннар Сулшерийг томилсон билээ.
45 настай түүний удирдлага дор “Манчестер Юнайтед” үнэхээр амь орон сүүлийн зургаан тоглолтод дараалан зургаа хожиж, Премьер лигт олон байр ахин зургаад бичигдэх болсон юм.
Тус багийн тоглогчид, дасгалжуулагчдын баг Оле Гуннар Сулшерийг дараагийн улиралд ч ажиллуулахыг удирдлагаасаа хүссэнд гайхах хэрэггүй биз ээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ