Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Өнөөдөр Монгол Улс Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт 27 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, тэргүүтэй УИХ-ын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1990 онуудад Үндсэн хуулиа баталсан байдаг. Үүнээс 1992 оны Монгол улсын Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны Ардчилсан үндсэн хууль болсон бөгөөд тухайн үед Үндсэн хуулийг батлалцсан 430 депутатуудын 70 гаруй хувь нь хуучин МАХН-ын гишүүд байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ