Германд “сүүлчийн нацист” Яков Палий нас баржээ

Нацистын дэглэмийн зартай гэмт хэрэгтнүүдийн нэг Яков Палий Германд нас барсан байна. Тэрээр Польшид Травникийн үхлийн лагерьт харгалзагчаар ажиллаж байжээ. 


Палий Ален хотын асрамжийн газарт 95 настайдаа нас барсан байна.  Хотын захиргаа энэ баримтыг нотлоод, гэхдээ түүний нас барсан тухай мэдээллийг тайлбарлахаас татгалзаж,  асуудлыг нацистын төрөл төрөгсдөд  шилжүүлжээ.


Яков Палий Польшийн нутагт төрсөн бөгөөд одоо энэ нутаг нь Украины нэг хэсэг юм. Тэр СС-ийн ангид бэлтгэл хийж, Польшийг эзэгнэж байсан жилүүдэд Травникийн бөөнөөр хорих газарт харгалзагчаар ажиллаж,  фашистын Германы талд  зүтгэхдээ тодорхой албан тушаалд хүрсэн   байна. Тэр нийт Зүүн Европт еврейчүүдийг эрж хайж байсан СС-ийн “хамгаалалтын батальонуудад”  бас ажиллаж байжээ.


Дайн дууссаны дараа Палий АНУ руу зугадаж, өөрийн тухай аятайхан танилцуулснаар, цагаачлалын албаны ажилтнуудыг мэхлэж  дөнгөсөн байна. Тэр АНУ-д нас дээр гартлаа  айван тайван аж төржээ. 2003 онд хэн нэгэн хүн Палийгийн жинхэнэ намтрын тухай АНУ-ын шүүх яаманд мэдээлсэн байна. Тэднийд нэгжлэг хийснээр, энэ бүх жилүүдэд “сүүлчийн нацистын” нандигнан хадгалж байсан СС-ийн  таних тэмдэгүүдийг  олжээ. Асуудлыг 15 жил хэлэлцсэний эцэст Палийг АНУ-ын харъяатаас хасч, Герман руу явуулсан байна.


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ