Оросын пуужингийн довтолгоог илрүүлэгч хиймэл дагуул шатжээ
Пуужингийн довтолгоог илрүүлэгч “Око” систем бүхий Оросын “Космос-2430” сансрын хиймэл дагуул тойрог замаасаа унан агаар мандалд шатсан тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
2007 онд Плесецкийн сансрын төвөөс “Молния-М” пуужингаар хөөргөсөн тус аппарат АНУ-ын газар нутгаас тив хоорондын баллистик пуужин харвахыг хянах зориулалттай байжээ. “Космос-2430” 2014 онд ажиллах нөөцөө дуусгасан бөгөөд тэр үед хиймэл дагуултай холбоо тасарсан аж.
Орост өдгөө пуужингийн довтолгооноос сэргийлэх систем бүхий “Тундра” нэртэй шинэ хиймэл дагуул зохион бүтээж байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ