Номхон далай дэлхийн дулааралтыг тогтоон барьж байдгийг эрдэмтэд илрүүлжээ
Дэлхийн дулааралтын үед уур амьсгалын тэнцвэрт байдлыг Номхон далайн ус барьдаг байж болохыг Вудс-Хоулын далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэд илрүүлснийг хэвлэлд мэдээлжээ.
“Science” сэтгүүлд бичсэнээр, учир нь Номхон далайн усны гадаргуу нь температурыг ойролцоогоор нэг түвшинд хадгалж байдаг хэдий ч, харин энэ үед далайн гүний ус хөрч, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бүхэлд нь нэг хэмжээнд барьж байдаг байна.
Вудс-Хоулын далай судлалын хүрээлэн болон Гарвардын их сургуулийн шинжээчид ингэж мэдээлжээ.
“Цаг хугацаа өнгөрөх тусам уур амьсгал өөрчлөгддөг. Энэ нь зүй ёсны үйл явц юм. Одоо Номхон далайн гүнд байгаа ус IХ-ХII зуунд бүр Бага мөсдөлтийн үеийг эхлэх хүртэл гадаргууд байжээ. Температур буурч эхлэхэд, гадаргуугийн ус хүйтэн, нягтралтай болсноор ёроол руу буусан байна” гэж судлaaчдын нэг, Гарвардын их сургуулийн профессор Питер Гюйбер хэлжээ.
Эрдэмтэд уг үйл явцыг компьютерooр загварчилж, энэ нь тэдний таамаглалыг нотложээ. Усны хүйтэн давхарга хоёр километр болон үүнээс илүү гүнд байдаг нь тогтоогдсон байна. Тэгээд ч энэ ус үргэлжлэн хөрсөөр байгаа аж.
“ХХ зуунд Гадаад далайн шингээсэн дулааны 30 орчим хувийг гүний ус хөргөдөг байж. Энэ нь далайг агаар мандалтай тэнцвэрт түвшинд байлгахад шаардлагатай тэр хэмжээ юм. Хүлэмжийн хийнээс болоод агаарын температур нэмэгдэж, гэхдээ далайн гүний ус энэ температурыг бууруулдаг. Энэ үйл явцыг ойлгох нь дэлхийн дулааралтын үйл явцын учрыг илүү сайн олох боломж олгоно” гэж эрдэмтэн мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ