Кино найруулагч Алфонсо Куарон хоёр “Алтан бөмбөрцөг” гарджээ
АНУ-ын Беверли Хиллс хотод “Оскар”-ын удиртгал гэдэг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол 76 дахь удаагаа боллоо. Хамгийн гол буюу оны шилдэг кино номинацид алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркюригийн тухай “Бохемийн рапсоди” (“Bohemian Rapsody”) кино тэргүүлжээ.
Харин Италийн кино найруулагч Алфонсо Куарон шууд хоёр “Алтан бөмбөрцөг” авсан аж. Тэрээр шилдэг кино найруулагчаар тодорсноос гадна түүний “Рома” кино гадаад хэл дээрх шилдэг киноны номинацид тэргүүлсэн байна.
“Бохемийн рапсоди”-д Фредди Меркюригийн дүрийг бүтээсэн Рами Малек шилдэг эрэгтэй жүжигчин, “Ивээгдсэн бүсгүй” (“The Favourite”) кинонд хатан хаан Аннагийн дүрд тоглосон Оливиа Колман шилдэг эмэгтэй жүжигчнээр тус тус шалгарч “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд болжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ