Орост “Аварга могой" гэх шинэ гар буу зэвсэглэлд шилжих төлөвтэй


Оросын зэвсэгт хүчинд зориулагдсан “Удав” буюу аварга могой гэх шинэ гар буу улсын шалгалтыг амжилттай давсан тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ. Тус улсын зэвсэгт хүчний мэргэжилтнүүд шинэ гар бууг өндрөөр үнэлж, зэвсэглэлд хүлээн авахыг зөвлөсөн аж.

“Удав” гар бууг өнгөрсөн жилийн наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл шалгажээ. Шинэ гар бууг цаг агаарын хүнд нөхцөлд туршсанаас гадна баллистик үзүүлэлтүүдийг нь нарийвчлан судалсан байна.

 9.21 мм-ийн сумтай “Удав” нь 1951 оноос хойш өнөөг хүртэл зэвсэглэлд буй Макаровын гар бууны халааг авах төлөвтэй. Үүнээс өмнө Макаровын гар бууг солихоор Ярыгины болон Сердюковын гар бууг туршиж байсан ч армийн зэвсэглэлд шилжүүлээгүй юм.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ