Хэн нэгнийг маш ихээр санаж байгаа хүний л ойлгох хүнд мэдрэмжүүд

1. Богино хугацаагаар явсан байлаа ч, удаан эсвэл бүр эргэж ирэхгүйгээр явсан байлаа ч та өдөр болгон санан бодож, өөр зүйлээр сатааруулах гэж хичээдэг.

2. Танд зөвхөн гунигийн дуунууд л хань болно.

3. Бас ганцаараа кино үзэх, өөрийгөө баярлуулах, ганцаараа хоолонд орох зэргээр ямар ч зүйлийг ганцаараа хийдэг болсон байдаг.

4. Хоолойг нь харилцуурын цаанаас сонсох, зургийг нь харах, видео дуудлага хийх зэрэгт та арайхийн нулимсаа тэвчдэг.

5. Нисэх мэт өнгөрсөөр байсан цаг хугацаа нэг мэдэхэд л мөлхөх мэт урагшилж гардаг. Хүсэх тусам хясах мэт мэдрэмж өөрийн эрхгүй мэдрэгдэх болно.

6. Ямар нэг зүйл болоогүй байгаа даа, бие нь яаж байгаа бол гэсэн айдас, санаа зовнил танд байнга мэдрэгдэх болно.

7. Энэ уйтгар гунигийг бусад хүмүүс огтхон ч ойлгохгүй. Бүгд л "юун сүртэй юм" гэх мэтээр таныг шоглох ч үнэндээ сэтгэл дотор ямар хэцүү байгааг мэдэхгүй.

8. Та өөрийн эрхгүй маш уяхан, уран яруу үгтэй, дуугүй, хүлээцтэй болсон байх болно. 

9. Кино үзээд уйлж суух өдрүүд олон тохионо. Бас мэдээж ном уншиж.

10. Утаснаасаа салдаггүй нэгэн болчихдог.

11. Аль ч улирал байсан танд гунигтай. Бороо шиврэх, цас будрах, навчис хийсэх эсвэл модод нахиалах гээд аль ч үед танд нэг л хоосон, гунигтай мэдрэмж төрнө.

12. Гэхдээ та өөрийгөө хувь хүн талаас нь маш их хөгжүүлж, өөрийгөө улам танин мэдэж эхэлдэг. Яг л танд хэрэгтэй өөрчлөлт байсан мэт санагдаж асар олон зүйлийг та сайн тал руу нь өөрчилж чаддаг.

13. Бас энэ хүлээлт, ганихрал хэзээ нэгэн цагт дуусч та бүрэн бүтэн мэдрэмж авах болно хэмээн найддаг. Сана бэтгэрсэн өдрүүдийн дараа хүссэн хүнтэйгээ уулзаж, ярилцаж, тэр хүнээ олоход ямар гайхалтай мэдрэмж авахыг та хараахан мэдэхгүй байгаа. Гэхдээ сайхан бүхэн ирж байгаа гэдэгт итгээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ