Шинэ жилийн баярын ШИРЭЭГЭЭ ЧИМЭХЭД тань туслах 8 ЗӨВЛӨГӨӨ
Жил бүрийн хамгийн сүүлийн өдөр гэр бүлээрээ идээ ундаар дүүрэн баярын ширээгээ тойрон сууж өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ хэлэлцэж, хундагаа харшуулан тэмдэглэдэг аз жаргалын баяр бол ШИНЭ ЖИЛ.
Тэгвэл энэхүү баярын өдөр идээ ундаас гадна ширээгээ хэрхэн чимэх талаар та бодож сууна уу. Баярын ширээ засахдаа дараах зүйлсийн бүгдийг биш юм гэхэд 2-3 онцлогийг шингээсэн байхад ширээний ард тав тухтай, баярын хоол ч илүү өнгө үзэмжтэй харагдах болно.
ГЯЛТГАНАСАН ӨНГӨ АЯС
Энэ жилийн баярын тренд бол гялтганасан эд юмс бүхий өнгө аяс юм. Та баярын ширээндээ гялтгасан эд хэрэглэл байрлуулвал уур амьсгалыг улам бүр “баярынх” гэсэн тодотголтой болгож өгнө. Ширээн дээрх салфетикний гэр, цэцэгний ваар, ширээн дээрх жижиг аксессуар гээд юу ч гялтганаж болно. Ингэх нь таны баярын ширээг улам “гялалзуулна”.
МОДОН ЭДЛЭЛ ХЭРЭГСЭЛ
Шинэ жилийн баярын ширээндээ зориулж халбага сэрээний шинэ ком авах гэж байгаа бол танд модон иштэйг санал болгож байна. Бүр тавагны суурь тавиур модон байвал бүр ч гоё. Учир нь модон зүйл нь шинэ жилийн уур амьсгалыг улам оруулж өгнө.
ШИРЭЭНИЙ ГОЛД БАЙРЛУУЛАХ ЧИМЭГЛЭЛ
Энэ бол ширээ чимэхэд маш чухал зүйл. Үүнийг гацуурын мөчир, лаа, боргоцойг ашиглан та гар аргаар хийсэн ч болно. Эсвэл зориулалтын чимэглэл худалдаалагддаг. Мөн цэцэг, ширээний гацуур тавьсан ч болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ