Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаантай
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 26-28-ны хооронд цахимаар бүтгэсэн бөгөөд 140 гаруй бөх барилдах хүсэлтээ ирүүлжээ. Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй тэдгээр бөхчүүдийн нэрсийг танилцуулъя.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нөөс зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаан 2011 оноос хойш найм дахь жилдээ болж байна. Барилдаан 14.00 цагт эхлэх ба 10.000 төгрөг. Тасалбарыг www.ticket.mn-ээр захиалах эсвэл "Буянт-Ухаа" спортын ордны кассаас авч болно. Барилдааныг МҮОНТ, ТВ9, SPS сувгууд шууд дамжуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ