Дэлхийн хамгийн гайхалтай 12 шат
- Дүндэмүн Дизайн Плаза /Өмнөд Солонгос/
Энэхүү гайхалтай бүтээл нь өмнөд Солонгост байдаг бөгөөд Их Британы архитектур “Zaha Hadid” гэх эмэгтэй нь өмнөд Солонгосын Samoo хэмээх компанитай хамтран бүтээжээ.
- Ватиканы музей /Итали,Ром/
Аугаа уран барималч Донато Браманте эртний грекийн загвараар уг сүмийн барилга архитектурын төслийг хийж эхэлжээ. Сүмийн гол хаалга өөд шатаар өгсөж байгаад эргэн харахад асар том талбай нүдний өмнө харагддаг бөгөөд талбайн голд хосгүй сайхан хоѐр усан оргилуурын дунд цул гантигаар хийсэн, зургаан талт баганан хөшөө дээш сүндэрлэнэ.
- Патагония, Чили, Аргентина
Энэхүү модоор хийсэн шат нь байгалийн сайхныг алхангаа харж болох дэлхийн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Байгалийн гайхамшиг зонхилсон энэ шатаар нэг биш нэлээн их үзэсгэлэнтэй зүйлүүдийг харах боломжтой юм.
- Диваажинд хүрэх гарц /Хятад улс, Жаниажэ /
Жаниажэ бүсийн алдартай газруудын нэг бөгөөд 1980-аад оны үеэс алдаршжээ. Тэнгэрийн хаалганы хадан агуй, хавцал дундуур онгоц нисэн гарах ямар ч боломжгүй, хад мөргөж сүйрнэ гэж үздэг байсан боловч зай завсраар нь онгоц гарч ниссэнээр олонд улам танигджээ. Энэхүү хаалга нь далайн түвшинөөс дээш 1300м орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Тэнгэрийн хаалганд хүрэхийн тулд уулын бэлээс 999 шатаар дээш өгсөж хүрдэг ба шатаар алхаж байхдаа байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харж ер бусын сонин мэдрэмжийг амсах болно.
- Чанд Баори /Энэтхэг/
Энэтхэгийн Ражастан мужийн нийслэл Жайпур хотын дэргэд орших Абханери тосгонд Чанд Баори хэмээх алдартай шат бий. МЭ 800 онд баригдсан 3500 нарийн гишгүүр бүхий 13 давхар энэ шат газрын гүн рүү 30 метрт хүргэх ба Энэтхэгт байдаг хамгийн гүн, хамгийн том шатат худаг гэгддэг.
- Грек, Санторини Стейрвей
1715 онд арлын оршин суугчид эгц уулын хэвгий дээр болхидуу шат тавьсан нь тэднийг уулын орой өөд гарах боломжтой болгосон. Түүнээс өмнө арал дээр ирсэн хөлөг онгоцноос хот руу ачаа бараа болон зорчигчдыг тээвэрлэхэд илжигнүүдийг ашигладаг байсан байна. 1930 онд шатыг сайжруулсан ч өгсөж уруудахад илжиг ашигласаар байв. Харин 1979 онд хүмүүсийг олноор нь тээвэрлэх автомат утас бүхий бүхээгтэй болсон ч одоог хүртэл хөгжилтэй хэлбэрээр уулын оройд гарахад илжгийг ашигласаар байгаа аж. Тэнгисийн эргээс хот руу хүрэх зиг заг хэлбэрийн шатыг чулуугаар хучсан нь өнгөрсөн цаг үе рүү хөтлөх гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. 1300 метр урт энэ шат 10 см өндөртэй гишгүүрүүдтэй.
- Пимподу төв /Франц, Парис /
Европ дахь хамгийн том орчин үеийн урлагийн музей юм.1977 оны 01 сарын 31-нд нээгдсэн. Түүнээс хойш 150 сая гаруй хүн үзэж сонирхжээ. Музейн барилга нь 1971 оноос 1977 он хүртэл Итали, Англи, Ирланд улсын архитекторчдын загвараар 993 сая франкийн төсөвтэйгээр боссон. 1996-2000 оны хооронд 576 сая франкийн төсөвтэйгээр сэргээн засварлагдсан. Нийт талбай нь103,305 м.кв, 42м өндөр, 166 м урт, 60 м өргөн, 7 давхар барилга юм байна.
- Барба яст мэлхийн шат /Герман Дүйсбүүрг/
2011 онд Германы Дүйзбүүрг хотын толгодын орой дээр байрладаг “Бар ба Яст мэлхийн шат” нь ган төмрөөр хийгджээ. Галзуу хулганы замыг санагдуулам огцом бүхий энэ зам аялагчид болоод хотын иргэдийн очих дуртай газрын нэг юм. Уг шатат замыг Хайке Мюттер /HeikeMutter/, Ульрих Гент /Ulrich Genth/ нар бүтээсэн байна. Уг байгууламжийн хамгийн өндөр хэсэг нь газраас 21 метрийн өндөрт байрладаг ба энд ирсэн хүмүүс эргэн тойронд буй үзэсгэлэнт хэсгийг харах боломжтой.
- Мушгиашат /Хятад, Линжоу/
Хятадын Линжоу мужийн нутаг дэвсгэрт Тайханг нэртэй уул бий.Энэ уулын энгэр дагуу байрлах 91,5 метр өндөртэй мушгиа хэлбэрийн шат нь айх аюулгүй уулын спортын гайхамшгийг санал болгодог. Ямар нэгэн тусгай тоног хэрэгсэл шаардахгүйгээр өндөр уулын оройд гарах боломжийг олгох энэ шатаар өгсөх нь хэзээ ч үл мартах гайхамшигтай дурсамжийг үлдээдэг байна. Уг шатаар өгсөхийг 60-аас доош насны, зүрх судас болон уушгины ямар нэгэн асуудалгүй болох нь батлагдсан хүмүүст зөвшөөрдөг байна.
- Moses Bridge stairs / Нидерланд /
Форт де Роовере /Fort de Roovere/ бэхлэлт нь 17-р зууны эхэн үед устай шуудуугаар хүрээлэгдэн баригдсан ба анх баригдах үедээ гүүргүй байжээ. Сэргээн босгох хөтөлбөрийн үеэр нэмэлтээр гүүр барих шаардлагатай болсон байна. Устай шуудуун дээгүүрх уг гүүрийг Нидерландын Ro&AdArchitecten пүүс зураг төслийг гарган барьсан ба хамгийн онцгой нь дээш доош өгсөж уруудах шат бүхий уг гүүр усанд суусан байдалтайгаар баригдсан явдал юм.
- Алишануул /Тайвань/
Нар мандах болон жаргах үед үнэхээр сайхан харагдах энэхүү газар луу зориод үзээрэй.
- Мачу-Пичу/Перу/
“Machu Pikchu” гэдэг нэр нь “Эртний (хуучин) оргил” гэсэн утгатай бөгөөд өнөөгийн Перу улсын нутаг дэвсгэрт орших эртний Америкийн хот ажээ. Энэ хот далайн түвшинээс 2450 метрийн өндөрт, Урубамба голын сав газарт оршдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ