Чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш болно

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар  лхагва гаригт хэвлэлийн хурал хийж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулан хамтран ажиллахаар болсон. Ингэснээр бөхийн өргөө хаалгаа нээж, барилдаан болох боломжтой болоод буй.

Гэхдээ маргааш болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Өнгөрсөн жил уг цомын эзнээр Увс аймгийн Тэс сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, 'Увс нуур' дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү тодорч байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ