2019 онд таныг бусдаас ялгаруулж харагдуулах 5 үсний өнгө
2019 онд цасан цагаан бүжин шиг цайвар өнгөтэй болгох уу?
2019 он айсуй!!!! Шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнүүд, шинэ оны календарууд, мэдээж шив шинэхэн. Нью Йоркийн үс хувиргагч Стефани Брауны хэлснээр дараах 5 өнгө трэнд болно.
Амьд шүрэн өнгө
Энэ өнгө 2019 оныг тодорхойлох гол өнгө бөгөөд алтлаг суурьтай амьд байгалийн шүрэн өнгө юм. Браун хэлэхдээ: ‘Ирэх жилийн өнгийг бидний харж дассан ягаан болон сарнайн алтлаг үснээс илүү хурц тод зонхилно. Суурь өнгө нь алтан байх нь нүдний өнгийг тодруулж, хөх болон ногоон байх нь нүдэнд тусгаж, бор өнгөтэй суурь өнгө нь нүдэнд дулаахан болгож харагдуулахаас гадна, арьсны өнгийг зөөллөж байдаг.’ гэж Brown хэлсэн байна.
Уусалттай цайвар
Энэ бол угнаасаа бараан үсэнд гайхалтай сонголт байх болно. Жемми Чунын бараан үсэнд хийсэн төгсгөл хэсэг рүүгээ цайвар болгосон уусалт нь Лос Анжелес хотноо дэгжин охидыг тодорхойлж байна. Мөн үсээ ингэж өөрчлөхөөр шийдээд байгаа бол мэргэжлийн салонд цаг авахаа мартуузай.
Шерийнх шиг хар
Дуучин Шер шинэ цомгоо гарган дэлхийгээр аялан тоглолт хийж доргиож байхын зэрэгцээ түүний имидж болсон гялтганасан тас хар үс ч мөн адил эрчээ авч байна. 2019 оны чиг хандлага гүн хөхөөс бэхний хар өнгө шиг болон өөрчлөгдөх юм байна. Энэ нь үсний өнгийг шилэн мэт илүү гялтгар харагдуулна. Лана Кондор болон Камила Мендес нарыг ажиглаарай.
Цасан цагаан бүжин шиг цайвар
Солонгын өнгөний эсрэгцэл маш цайвар цасан цагаан бүжин мэт цагаан өнгө. Брауны хэлж байгаагаар энэ үнэхээр күүл сонголт байх болно.
Улаан шаргал
Лэди Гагагийн тоглосон ‘A star is Born’ кинон дээр ийм өнгө оруулсан байсныг санаж байна уу? Бор үс нь дээр улбар шар болон улаан өнгүүдийг уусалсан, энэхүү өнгө нь 2019 оны гол өнгө байна. Мөн Никки Минаж, Карди Би болон Тейана Тейлор зэрэг одууд энэ өнгөөр гангарчээ. Хэрэв та бусдын анхаарлыг татахыг хүсвэл энэ өнгө таных.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ