“Пари Сен Жермен”-ий хөлбөмбөгчин Тиагу Силвагийн гэрт хулгай орж нэг сая еврогийн хохирол учруулжээ
“Пари Сен Жермен”-ий 34 настай бразил хамгаалагч Тиагу Силваг Францын АШТ-д “Нант” багийн эсрэг тоглож байхад гэрт нь хулгай орж нэг сая орчим еврогийн хохирол учруулсан тухай “L’Equipe” сонинд мэдээлжээ.
Тиагу Силва Парисын нэр хүндтэй, хамгаалалт сайтай, хамгийн аюулгүй гэгддэг Сена мөрнөөс холгүй оршдог 16 дугаар тойрогт амьдардаг аж. Хулгайчид алдарт хөлбөмбөгчний гэрт өчигдөр шөнө дээврээр дамжин нэвтэрч их хэмжээний үнэт эдлэл, бэлэн мөнгө зэргийг аван оджээ. Цагдаагийн газарт хулгайн хэрэг гарсан тухай мэдээ шөнийн 2 цагт ирсэн байна.
Хэрэг гарах үед Тиагу Силвагийн эхнэр Исабели да Силва төрөлх Бразилийн Рио Де Жанейро руу зул сарын баяр тэмдэглэхээр явсан байжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ