Дэлхийн хамгийн бүдүүн эр орноосоо өндийдөг болжээ
Хуан Педро Франко дэлхийн хамгийн бүдүүн хүний хувиар 2016 онд Гиннессийн номонд орсон байна. Тэгэхэд тэр 594 килограмм татаж байжээ. Хоёр жилийн дараа тэр бие даан явдаг болох мөрөөдөлдөө хүрлээ гэж “Миррор” сонинд бичсэн байна.
Хуан 2016 оноос ходоодоо тайруулах мэс засал хоёр удаа хийлгэжээ. Тийнхүү ийм мэс засал хийлгэж, хоолны тусгай дэг барьдаг болсноор Хуан эхний удаа 294 килограмм жингээсээ салж чадсан байна.
Тэр өөрөө орноосоо өндийж чаддаг болсон нь түүний хувьд ер бусын амжилт болжээ. Эмнэлгийг эс тооцвол, би зургаан жил хаашаа ч гарч байгаагүй гэж тэр хэлсэн байна.
“Өөрөө хөдлөж чадах болсондоо би баяртай байгаа” гэж Хуан тэмдэглэжээ.
Нэг үгээр хэлэхэд, Хуан аймшигтай осолд орж, удаан хугацаагаар ухаангүй байсны дараа хүүхэд байхдаа жин нэмж эхэлсэн байна.
Бие нь арай дээрдэх үед стрессээ тайлахын тулд тэр хоол ахиухан идэж, удалгүй жин нь хяналтаас гарах болжээ.
Өвчтөн дахин 200 килограмм хаяж чадна гэж эмч нар үзэж байна.
Тийнхүү мань эр хамгийн их жин хассан хүний хувиар Гиннессийн номонд дахин орох зорилго тавиад байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ