“Алунгоо-2018” наадмын Спортын салбарын оны шилдгээр Г.Угалзцэцэг тодорлоо

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгууллаа.

Спортын салбарын оны шилдэг эмэгтэйгээр Г.Угалзцэцэг шалгарлаа.Тэрбээр Бодибилдинг, фитнесийн чиглэлээр зургаан жил хичээллэсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Тайланд улсад зохиогдсон ДАШТ-д  амжилттай оролцож  дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон билээ.

“Алунгоо-2018” цомын эздээр нийт 13 салбарын манлайлагч эмэгтэйчүүд тодорсон юм. Тухайлбал,

  • Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй – “Кашмер Холдинг”-ийн ерөнхий дизайнер А.Энхмаа
  • Бизнес эрхлэгч оны эмэгтэй – Д.Долгормаа. Зөгийн аж ахуй эрхэлдэг тэрбээр салбартаа 30 гаруй жил хүчин зүтгэсэн.
  • Боловсролын салбарын оны эмэгтэй – Ц.Тунгалаг
  • Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй – Д.Мөнхөө.
  • Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй – Б.Нарантуяа
  • Оны малчин эмэгтэй – Д.Хорлоо
  • Оны тариаланч эмэгтэй – Т.Баярхүү
  • Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй – З. Цэнгэлсайхан
  • Спортын салбарын оны эмэгтэй – Г.Угалзцэцэг
  • Уул уурхайн салбарын оны эмэгтэй – А.Болормаа
  • Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй – Э.Энэрэл
  • Шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэй – И.Санчир
  • Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй – О.Сэргэлэн

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос анх удаа “Алунгоо-2018” шагналаар салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгарууллаа. Цаашид “Алунгоо” цомын эзнийг жил бүр уламжлал болгон салбар салбартаа манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ