Алина Загитова: Би Евгения Медведеватай хэзээ ч дотно харьцаатай байгаагүй


Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр Пёнчаны цагаан олимпийн наадмаас хойш анх удаа Алина Загитова, Евгения Медведева хоёр дахин халз өрсөлдөнө. Пёнчаны олимпод арван зургаахан настай Алина Загитова өөрөөсөө хавьгүй туршлагатай 19 настай дэлхийн аварга Евгения Медведевагийн урд гишгэн дуулиан тарьж аваргалсан билээ.

Алина Загитова саяхан “РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай уулзаж Евгения Медведеватай ямар харилцаатай тухайгаа ярихдаа, “Би Евгениятай харьцдагүй. Яагаад гэж үү? Тэр Канад руу явчихсан шүү дээ. Тэр явснаасаа хойш надтай ер холбогдоогүй. Би ч мөн адил.

Өмнө нь ч гэсэн бид хоёр тийм их дотно байгаагүй. Ялангуяа олимпийн наадмын үеэр. Бид хоёр чинь юуны түрүүнд өрсөлдөгчид шүү дээ.

Ер нь спортод өрсөлддөг хүмүүсийн хооронд жинхэнэ найз нөхдийн харилцаа байж боломжгүй болов уу. Жишээ нь алдарт гимнасикч Маргарита Мамун, Яна Кудрявцева хоёр байна. Тэр хоёр бусдын нүдэн дээр л эелдэг харилцдаг” гэжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ