Эмэгтэй боксчид Казахстанд амжилт арвинтай байна

Боксын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн 4 тамирчин Казахстан улсын Караганда хотод болох олон улсын тэмцээнийг зорисон билээ. 
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор 
51 кг-д М.Энхжаргал
57 кг-д Э.Мичидмaa
60 кг-д М.Намуун
75 кг-д М.Мягмаржаргал нар Казахстан улсын гавъяат дасгалжуулагч Г.Жарылгаповагийн нэрэмжит тэмцээнд оролцож 2 тамирчин медалийн төлөө шалгаран үлдээд байна. 

Өчигдөр хүрэл медалийн төлөөх тулаандаа М.Энхжаргал Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Казахстаны шигшээ багийн тамирчин Жазира Оракбаеваг 3 үеийн турш илүүрхэн ялж, өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаан хийх эрхээ авсан бол М.Мягмаржаргал Алматы хотын тамирчин Аманкул Аминаг ялснаар мөн мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийхээр боллоо.
Харамсалтай нь Э.Мичидмаа Казахстаны шигшээ багийн нэг номерийн тамирчин Сания Султанкызытай энэ тэнцүүхэн хүч үзэж шүүгчдийн 2:3 саналаар дийлдэн тэмцээнээ дуусгалаа. 
ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ