Путиний "том" хэвлэлийн хурлаас сэтгүүлчид, үзэгчид юу хүлээж байна вэ?
Оросын ерөнхийлөгч Владимир Путиний том хэвлэлийн хурал болох хүртэл хэдхэн цаг үлдээд байна. Энэ үйл явдлыг өнөөдөр Москвагийн цагаар яг үд дундад (УБ-ын цагаар оройн 17 цаг) шууд дамжуулан үзүүлнэ. Хэвлэлийн хуралд 1700 гаруй сэтгүүлч оролцох гэж байна. Тийнхүү сэтгүүлчид болон үзэгчдийг чухамхүү ямар ямар шинэлэг зүйл хүлээж байна вэ?
Тайзнаа Владимир Путиний суух ширээ, хажууд нь түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын индэр, эргэн тойронд нь бас хэд хэдэн сандал харагдана.
Англи, франц, герман гэсэн гурван хэлээр орчуулга хийнэ. “Шууд орчуулах гэдэг бол маш хэцүү ажил, орчуулгыг дагаж хийх учиртай. Тиймээс шууд орчуулга хийх орчуулагчид хоёр хоёроороо ажиллаж, 10-15 минут болоод л солигдоно” гэж шууд орчуулгынг системийн инженер Яков Кравченко ярьсан байна.
Владимир Путин оросын бүс нутгуудын сэтгүүлчдэд асуулт тавих боломжийг илүүтэй олгох ажээ. Танхимд 15 камер байрлуулсан байна.
Хэвлэлийн хурал аль хэр хугацаагаар үргэлжлэхийг хэн ч үл мэднэ. Түрүүнд нь нэг хэвлэлийн хурал 4 цаг 40 минут үргэлжилсэн нь хамгийн урт хугацаа байсан юм. Гэвч үргэлжлэх хугацаа биш, харин агуулга чухал гэдгийг Кремльд тэмдэглэж байна. Оны шувтаргаар сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь жилийн ажлын дүнг гаргах боломж гэж харж байна.
Владимир Путин ч өөрөө хэвлэлийн хуралд бэлтгэж байгаа аж. Түүний хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр, ерөнхийлөгч даваа гарагаас баримт бичгүүд, лавлах материалтай ажиллахад анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ