Жозе Моуриньюгийн оронд “Манчестер Юнайтед”-ийг Оле Гуннар Сулшер түр дасгалжуулна
Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн удирдлага хангалтгүй ажилласан португал ахлах дасгалжуулагч Жозе Моуриньюг халж, энэ улирал дуустал Норвегийн “Молде”-гийн ахлах дасгалжуулагч Оле Гуннар Сулшерийг түр ажиллуулахаар шийдвэрлэжээ. “Манчестер Юнайтед”-ийн удирдлага түүнийг жинхлэх эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй тухай “The Telegraph” уламжиллаа.
45 настай Оле Гуннар Сулшер зодог тайлахаасаа өмнө “Манчестер Юнайтед”-эд тоглож байсан бөгөөд 2015 оноо “Молде”-г дасгалжуулж эхэлжээ.
“Манчестер Юнайтед” Английн премьер лигт 26 оноотой зургадугаар байранд явж байна. Тус баг тавд жагсч буй “Арсенал”-аас найм, лигийг тэргүүлж буй “Ливерпул”-ээс 19 оноогоор тасарчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ