Европын лигийн плей оффын эхний шатны сугалааны дүн гарчээ
Европт чансаагаараа Аваргуудын лигийн дараа ордог Европын лигийн плей оффын эхний шатны сугалаа Швейцарийн Ньон хотноо болж дүнгээ гаргасныг тус тивийн хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА уламжилж байна.
Хасагдах шатны шөвгийн 32-т доорхи багууд хоорондоо оноолт таарчээ:
“Арсенал” (Англи) — “БАТЭ” (Белорусси),
“Бенфика” (Португали) — “Галатасарай” (Түрэг),
“Бетис” (Испани) — “Ренн” (Франц),
“Челси” (Англи) — “Мальме” (Швед),
“Динамо” Загреб (Хорват) — “Викториа” (Чех),
“Динамо” Киев (Украин) — “Олимпиакос” (Грек),
“Айнтрахт” (Герман) — “Шахтар” (Украин),
“Генк” (Бельги) — “Славиа” (Чех),
“Интер” (Итали) — “Рапид” (Австри),
“Наполи” (Итали) — “Цюрих” (Швейцар),
“Салцбург” (Австри) — “Брюгге” (Бельги),
“Севилья” (Испани) — “Лацио” (Итали),
“Валенси” (Испани) — “Селтик” (Шотланд),
“Вильярреал” (Испани) — “Спортинг” (Португали)
“Зенит” (Орос) — “Фенербахче” (Түрэг)
“Краснодар” (Орос) — “Байер” (Герман).
Эхний тоглолтууд ирэх жилийн хоёрдугаар сарын 14-нд, хариу тоглолтууд мөн сарын 21-нд болохоор товлогджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ