Бодлогын хүүг хэвээр үлдээлээ
Mонголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арванхоёрдугаар сарын ээлжит хуралдааныхаа шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарсан байна. ОУВС-аас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 6 дахь үнэлгээг хийснийхээ дараа Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулах шаардлага байгааг сануулсан. Улмаар Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 1 хувиар нэмж 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Тэгвэл Мөнгөний бодлогын хороо оны сүүлийн хуралдаанаараа 11 хувийг хадгалах шийдвэр гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ