Harper Bazaar сэтгүүлээс ”Fashion Awards 2018”-ийн шилдэг 10 даашинзыг нэрлэв

х Британийн хамгийн том "Fashion awards 2018" үдэшлэгт супермодель, дизайнерууд, жүжигчид гэх мэт олон алдартнууд нэг дор цугласан байна. Энэ үдэш цугласан эрхэмсэг хатагтай нарын хамгийн тансаг даашинзыг Harper Bazaar сэтгүүл нэрлэлээ.

Меган Маркл

Энэ оны шилдэг дизайнерын шагналыг хүртсэн Клэйр Вайтс Келлерийн гайхалтай хилэн даашинзаар Меган Маркл гоёжээ. Энэ нь сонгодог, дэгжин харагдах төдийгүй энгийн алтан шаргал шаахайгаар гоёсон байна. 

Алек Век

Богино хар гялалзсан шигтгээтэй даашинзаар гоёж, нил ягаан өнгийн баантиг нуруугаараа намируулсан нь тунчиг эмэгтэйлэг бөгөөд өвөрмөц аж.

Синди Кравфорд 


Супермодел энэ жилийн тренд материал болох хамба хилэн материалаар урласан Marchesa загвар зохион бүтээгчийн даашинзаар гоёжээ.

Дина Ашер-Смит

Дина Ашер-Смитийн энэ үдшийн гоёлоор Dilara Findikoglu-ийн богино усан цэнхэр даашинзыг сонгожээ.

 

Эрин О”Коннор

Эрин О”Коннор жүжигчин бүсгүй үдэшлэгийг "The Vampire”s Wife" хэмээх хар хилэн даашинзаар гоёв.  Мөрнөөсөө эхлээд металл нэхсэн тор хаясан нь хар хилэн даашинзыг улам чимж байгаа аж.

Рози Хатингтон Вайтли

Их Британийн супермодель  Рози Хатингтон Вайтлигийн Givenchy-ийн төгс бүтээл.

Женна Колемэн

Британийн жүжигчин Женна Колемэн өөрийн дуртай торгон даашинзаар гоёжээ. Холливудын алдарт жүжигчин долгиолсон хар үс, час улаан өнгөөр уруулаа будан торгон даашинзаа чимсэн байна.

Клэйр Вэйт Келлер

Энэ өдөр Клэйр Вэйт Келлерын шөнө байв. Тэрбээр ялагч дизайнерийн гоёмсог хар даашинз гялалзсан шигтгээтэй юбка өмссөн байсан бөгөөд энэ тэрхүү оройн тэргүүн бүтээлээр шалгарсан юм.

Кейт Мосс

Супермодель Кейт Мосс нь Жимми Чуагийн урласан маргад ногоон өнгийн даашинзаар энэ оройг чимлээ.

Розаманд Пайк

Розаманд Пайк Givenchy-ийн урт цув өмссөн байна. Энэ нь эрч хүчтэй, хүчирхэг эмэгтэйг бүрэн илтгэсэн харагдана

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ