УИХ-ын өнөөдрийн хуралдааныг цуцаллаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан завсарлалаа. Тодруулбал, Засгийн газар болон зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаагаас шалтгаалж өнөөдрийн хуралдааныг маргааш болтол хойшлууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч 37 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирээд байсан юм. Өнөөдрийн чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан юм. Чуулган маргааш өглөө 10.00 цагт хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ