Аваргуудын лигийн плей оффт өрсөлдөх багууд тодорлоо
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, ирэх хавар хасагдах шат буюу плей оффт өрсөлдөх 16 баг бүгд тодорлоо.
Уржигдар болсон тоглолтуудын дүнгээр “А” хэсгээс Германы “Борусси”, Испанийн “Атлетико”, “В” хэсгээс Испанийн “Барселон”, Английн “Тоттенхэм хотспур”, “С” хэсгээс “Пари Сен Жермен”, “Ливерпул”, “D” хэсгээс “Португалийн “Порту”, Германы “Шалке 04” тус тус шалгараад байсан билээ.
Харин өчигдөр өрнөсөн тоглолтуудаар үлдсэн дөрвөн хэсгээс ямар багууд цааш явах нь тодорхой болсон юм.
“G” хэсэгт Оросын “ЦСКА” Испанийн эзэн хааны баг гэгддэг “Реал”-ыг “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд нь 3:0-ээр бутниргэн доромжилж дуулиан тарилаа. Гэвч Чехийн “Викториа” Италийн “Рома”-г талбай дээрээ 2:1-ээр хожин мөн л гайхамшгийг үзүүлсэн тул “ЦСКА” хэсэгтээ сүүл мушгихад хүрсэн юм.
Тус хэсгээс плеф оффын шатанд Испанийн “Реал”, Италийн “Рома”, харин “Е” хэсгээс Германы “Байерн”, Нидерландын “Аякс”, “F” хэсгээс Английн “Манчестер Сити”, Францын “Лион”, “Н” хэсгээс Италийн “Ювентус”, Английн “Манчестер Юнайтед” багууд тус тус шалгарчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ