Орос Хятадын худалдааны жилийн эргэлт 100 тэрбум доллараас давна
Энэ жилийн эхний 11 сард манай хоёр их хөршийн худалдааны эргэлт 27.8 хувиар өсч 97.23 тэрбум ам.долларт хүрсэн тухай Хятадын Гаалын ерөнхий газрын тайланд дурджээ. Энэ жилийн эцсийн дүнгээр хоёр орны худалдааны эргэлт анх удаа 100 тэрбум ам.доллараас давах нь тодорхой болж байна.
Мөн хугацаанд Хятадаас Орос руу нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн 12 хувиар нэмэгдэн 43.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин Хятадын Оросоос импортолсон бараа, бүтээгдэхүүн даруй 44.3 хувиар эрс өсч 53.7 тэрбум ам.доллар болжээ.
Энэ жил ийнхүү хоёр орны худалдаанд Оросын экспорт импортоосоо анх удаа давсан аж. Үүнд Оросын нефть, байгалийн хийн экспортын өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн нь тодорхой. Хятад түүнчлэн Оросын минерал бордоо, металл, электрон машин, целлюлоз, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ