С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байгаа билээ. Тэд УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэж бойкот зарласан. Бойкот зарласан гишүүд дунд Засгийн газрын гишүүд ч багатаж байгаа юм. Үүнээс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа гурван долоо хоногийн туршид гацаад байгаа юм. Байнгын хороод, чуулганы хуралдааны ирц бүрдээгүй гэх шалтгаанаар чухал асуудлууд шийдвэрлэгдэхгүй хойшилсоор л байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгвэл өнөөдөр уг бичигт УИХ-ын гишүүн С.Жавхлан гарын үсэг зурсан байна. Тэрбээр МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан нь Засгийн газрыг огцруулахгүй гэж гарын үсэг зурсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ