Төрийн албан тушаалын ангилал , зэрэглэл тогтоох тогтоолыг төслийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай мөн Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Уг УИХ-ын тогтоолын төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ