Санаандгүй нээлт: Шүдээ угаах нь артерийн даралтад хэрхэн нөлөөлдөг вэ?
Шүдээ угаах нь хүн бүрийн хийж гүйцэтгэдэг өдөр тутмын ердийн дадал зуршил билээ. Гэвч энэ нь амны хөндийн хувьд төдийгүй, артерийн даралтыг хэвийн болгоход ашиг тустайг эрдэмтэд илрүүлжээ!
Шүдээ угаах нь таныг артерийн өндөр даралтаас хамгаалж чадах юм хэмээн хэн бодох билээ! Чадна гэдэгт америкийн эрдэмтэд итгэлтэй байна. Нью-Йоркийн Буффалогийн их сургуулийн судлаачид настай 36500 эмэгтэйн эрүүл мэндийн байдлыг 15 жил ажигласан байна. Тийнхүү судалгааны дүн эрдэмтдийг туйлаас гайхшируулж, энэ хугацаанд шүдгүй болсон хүмүүс даралттай болох хандлага илүүтэй байжээ.
“Шүдгүй болох нь даралттай ихсэх гол хүчин зүйл байж болохыг энэ дүн харуулж байна” гэж төслийн удирдагч, профессор Жин Вактавски-Венде “Дейли мэйл” сонины сурвалжлагчид ярьсан байна.
Амны хөндийн таагүй байдал даралттай ихсэхэд хүргэдэг нэг шалтгаан нь шүдгүй болж, буйлны бусад асуудал үүсэхэд хүн шингэвтэр, зөөлхөн хоолонд шилждэгт оршиж байгаа ажээ. Үүнээсээ болоод хүн бага зажилж, улмаар цусны гүйдэл алдагддаг байна.
Даралт ихсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийн байдалд заавал санаа тавих хэрэгтэй гэдэгт Вактавски-Венде итгэлтэй байна. Өдөрт хоёр удаа шүдээ угааж, шүдний завсрыг утсаар тогтмол цэвэрлэж байхыг шинжээчид зөвлөж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ