Амьддаа бие биенээ хайрлацгаая
"Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ, Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла" гэж их яруу найрагч Очирбатын Дашбалбар хэлжээ. Бид ойр дотно, хайртай хүмүүсээ үргэлж хажууд байх юм шиг л бодож, тэдэнтэй хамт байгаа хугацаагаа үнэлж огт мэддэггүй. Гэвч харамсалтай нь хувь заяа гэдэг хэн ч урьдчилан хэлэхийн аргагүй зүйл. Таны хажууд байнга хамт байх юм шиг байсан хүн гэнэт орхин одох үе бий. Энд гарах гэрэл зургууд та бүхэнд хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг мөч болгоныг тань үнэ цэнэтэй болгож өгнө гэдэгт найдаж байна.
1. Миний 100 настай өвөө, 96 настай эмээ хоёр. Тэд 77 жил хамт амьдарсан бөгөөд энэ зурагнаас хэдхэн цагийн дараа эмээ минь биднийг орхин одсон.
RealLiveGirl
2. 2001 оны 9-р сарын 11. Хари ахын минь хамгийн сүүлчийн зураг.
limmense
3. Авга ахаа ахмадын асрамжийн газарт нас барахаас нь 7 хоногийн өмнө би түүнд дуртай шар айргийг нь нууцаар аваачиж өгсөн.
4. Миний анд найз Бир охин, хүү хоёртойгоо салах ёс гүйцэтгэж байна. Тэр маргааш нь хорт хавдраар нас барсан юм.
5. Ээжийгээ нас барсны дараа би гэрийг нь Google Earth-ээр хайтал ээж минь "зогсож" байлаа.
6. Амьсгал хурааж буй аав эцсийнхээ хүслийг биелүүлж, охиноо өөрийн гараар хуриманд нь хүргэж өгсөн юм.
Law Tapalla Photography
7. Аавыгаа хүнд өвчнөөр нас барсны дараа айпаднаас нь олж үзсэн түүний сүүлчийн зурагнууд.
EvanWiorek
8. Өвөө минь эмээг амьсгаа хураатал нь дэргэд нь байсан. Тэд 69 жил хамт амьдарсан. Эмээ 95 настайдаа нас барсан билээ.
moosetta
9. Миний дүүг хэдхэн хоногийн дараа буудан алсан. Энэ бидний сүүлчийн зураг.
DeadOnceDecided
10. Тайландын шумбагч Саман Кунаны сүүлчийн зураг. Тэр агуйд төөрсөн сурагчдад агаартай баллон аваачин өгөөд буцах замдаа агаар дутагдсаны улмаас агуйгаас гарч чадаагүй.
Hi, Its Inna
11. АНУ, Огайо, 1989 он. ДОХ-оор амьсгал хурааж буй хүүтэйгээ хамт байгаа эцэг.
Therese Frare
12. 18 настай бүсгүй нас барахаасаа 18 цагийн өмнө хайрттайгаа гэрлэсэн. Тэр хорт хавдартай байсан юм.
Christina Lee Karas
13. Хамгийн сайн найз минь миний хуриман дээр. Ёслолын дараа бие муу байна гээд такси бариад гэртээ харисан тэрбээр тархиндаа цус алдан, нас барсан юм.
kaytoos
14. Салхин хөдөлгүүр засаж байсан 2 инженер галд дайрагдан нас барсан. Энэ бол тэдний сүүлчийн зураг.
Betsy Zbiegiel
15. Ахмадын асрах газарт Брэди муурныхаа хамт унтаж байгаа аав минь.
dcknight93
16. Ээжийнхээ сүүлчийн гэрэл зургийг би гаран дээрээ шивүүлсэн.
Hockeygirl1974
17. Миний нөхрийн сүүлчийн зураг. Томилолтоор явсан түүнийг би нисэх буудал дээр гаргаж өгсөн. 4 хоногийн дараа нөхөр минь зочид буудалдаа нас барсан байсан.
tonightasyousleep
18. Эмээ зочдоо дайлах гээд бэлтгэж байна. Харин 9 минутын дараа бид Түргэн тусламж дуудсан.
sarper361
19. Аавтайгаа авахуулсан сүүлчийн гэрэл зураг минь.
HERMANNATOR85
20. Манай ажлын эмэгтэй саяхан хорт хавдраар нас барсан. Дарга маань ажлын утсаа хурааж авахад тэр энэ зурагнаас бусад бүх мэдээллээ устгасан байлаа.
grapeormelon
21. Эмээтэйгээ авахуулсан сүүлчийн зураг.
krispycummies
22. Аавд тархины хорт хавдар гэсэн онош тавигдсаны дараа ээж, аав хоёр чимээгүйхэн ярилцаж байна. Маргааш нь бид ааваа оршуулсан.
Maggiemygirl
23. Манай компанийн ажилтан Ванесса бид хоёр Ням гарагт зураг авахуулсан. Даваа гарагт ажилдаа иртэл Ванессаг амиа хорлосон гэсэн.
UnderbiteMike
24. Шилдэг найзтайгаа сүүлчийн удаа хамт гулгаж байгаагаа би мэдээгүй. Хоёр долоо хоногийн дараа дээрэмчид бидэнрүү дайрч, түүнийг хутгалан хөнөөсөн билээ.
PacoVelobs
25. Хэдхэн секундын дараа түүнийг мэс заслын өрөөнд оруулсан. Тэр буцан гарч ирээгүй.
Sugarcola
26. Геологч Дэвид А. Жонстон, 1980 он. Сент-Хеленс галт уулын дэлбэрэлтэд амиа алдахаасаа 13 цагийн өмнө.
Harry Glicken
27. Хүүгийн минь сүүлчийн зураг. 5 минутын дараа тэр ухаан алдан, нас барсан билээ.
fdnyubergeek
28. Дээвэр дээрээс унасан найзын минь сүүлчийн зураг.
throwawaybcfkarma
СЭТГЭГДЭЛ БИЧИХ