Алина Загитова кабель утсанд бүдэрч унаж бэртжээ
Пёнчханы олимпийн наадмын аварга, Европын аварга, ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Канадад болж өндөрлөсөн залуучуудын Гран при тэмцээнд шийдвэрлэх чөлөөт гулгалтын өмнө кабель утсанд бүдэрч унан бэртжээ. ОХУ-ын дасгалжуулагчид тамирчнаа тэмцээнээс хасахыг хүссэн ч Алина Загитова тэднийг ятган бэртсэн хөлөндөө мөс тавиулж байгаад мөсөн талбайд гарч өрсөлдсөн аж.
Тэрээр богино ба чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 226.53 оноо авсан ч аваргалж чадалгүй мөнгөн медаль хүртсэн юм. Залуучуудын Гран при тэмцээнд 233.12 оноогоор Японы 16 настай Рика Кихира түрүүлж, ОХУ-ын Елизавета Туктамышева (215,32 оноо) хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ