Хорт хавдрын эсрэг вакцины туршилт амжилттай боллоо
Хүн төрөлхтөн хорт хавдар өвчинд “баяртай” гэж хэлэх цаг ойрхон ирж байгаа бололтой.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд уг өвчний эсрэг вакцины туршилт амжилттай болсныг зарлалаа. Нийт 90 хулгана дээр туршилт явуулснаас 87-ийнх нь сорил эерэг гарсан энэ мэдээг анагаах ухааны салбарынхан баяртайгаар хүлээн авсан тухай Стэнфордын их сургуулийн албан ёсны цахим хуудсанд бичжээ.
Эрдэмтэд сонгож авсан хулгануудын биед хоёр янзын халдварыг зориуд тараасан бөгөөд нэг нь хорт хавдрын газар авсан хэлбэр, харин нөгөөх нь дөнгөж эхлэх шатандаа явсан хорт хавдрын вирус байжээ. Ингээд хулгануудад гаргаж авсан вакцинаа тарьж үзэхэд ердөө гуравхан хулганын эцсийн шатандаа орсон хорт хавдар нь эдгэлгүй үхэж, үлдсэн 87 хулгана цоо эрүүл болсон байна.
Харин одоо энэ туршилтыг хүн рүү шилжүүлэхийн өмнөх бэлтгэл ажлыг хангах л үлдсэн хэмээн Стэнфордын эрдэмтэд үзэж байгаа аж. Хэрэв хүн дээр хийх туршилт хулганын нэгэн адил амжилттай болвол хүмүүс бид хэчнээн хүндэрсэн ч гэсэн хорт хавдраас айх шаардлагагүй болох нь ээ.
Зурган дээр харагдаж байгаа эрдэмтэд болох Рональд Леви /зүүн гар талаас/, Идит Сагиф Барфи нар хүн төрөлхтөнийг хорт хавдраас ангижруулах зорилготой уг туршилтыг амжилттай удирдан явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ