“БӨРТЭ ЧОНО” наадам хойшилжээ
Монголын үндэсний олимпийн хороо, Монголын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадам энэ сарын 14-нд болох байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас долоо хоногоор хойшилж, энэ сарын 21-нд болохоор товлогджээ.
16 дахь жилдээ болох наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй болон залуу тамирчин, дасгалжуулагч, багийн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Сонирхуулахад өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумьяа хүртэж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ