“Алтан бөмбөг”-ний эзэн тодров
“France Football” сэтгүүлийн газраас зохион явуулдаг 2018 оны шилдэг хөлбөмбөгчний шагнал – “Алтан бөмбөг” гардуулах ёслол Парис хотод болов. Мадридын “Реал” клуб болон Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич уг шагналын эзэн болжээ.
Санал хураалтад дэлхийн янз бүрийн сэтгүүлчид оролцсон байна. Тийнхүү Модрич 753 санал авчээ. Хоёрт Туриний “Ювентус” клубийн довтлогч Кристиану Роналду (476 санал), Мадридын “Атлетика” клубийн довтлогч Антуан Гризманн (414) гуравт оржээ. “Барселон” клубийн довтлогч Лионель тавд орж, 2006 оноос хойш анх удаагаа эхний гуравт багтаж чадаагүй байна.
Өнгөрсөн улиралд Модрич “Реал” клубийн бүрэлдэхүүнд тоглохдоо Аваргуудын лигийн тэмээнд түрүүлж, харин Орост болсон 2018 оны ДАШТ-нд Хорватын багт тоглон шөвөгт үлдсэн билээ.
Түрүүнд нь 2018 онд Модрич Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбооны шалгаруулалтаар дэлхийн шилдэг тоглогч болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ