Л.Сосорбарам “Asian judo open Hong Kong -2018” тэмцээний аварга болов

“Asian judo open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонконг хотноо болж эмэгтэйчүүдийн 52 кг-д  “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам аваргын алтан мeдаль хүртлээ.


Түүнтэй аваргын төлөө ОУХМ Бишрэлтийн Хорлоодой өрсөлдөж мөнгөн мeдалийн эзэн болжээ. Мөн 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний сүүлийн өдөр + 100 кг-д барилдсан Баттулгын Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол Найдангийн Түвшинбаяр, Одхүүгийн Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртжээ.  Мөн 90 кг-д барилдсан Бандихүүгийн Бат-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ