Далайн гүнээс гарсан нүргэлсэн их чимээ нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй амьтад байж болох юм

Эрдэмтэд Гадаад далайн ёроолоос гарсан учир битүүлэг нүргээнийг бүртгэж авчээ. Энэ  чимээ нүргээн нь  Майотта арлаас  (Мадагаскар) 25 километрийн хавиас гарсныг мэргэжилтнүүд тогтоосон байна.  Ямар гарал үүсэлтэй нь тодорхойгүй  энэ чимээ нэлээд хэдэн минут үргэлжилж, Африк, Өмнөд Америк болон Шинэ Зеландын эрэгт хүрчээ.  Тийнхүү энэ ер бусын чимээ  нүргээн чухамхүү юунаас үүдэлтэйг хараахан тогтоож чадаагүй байна. 

Саяхан Энэтхэгийн далайд Мадагаскарын арлаас холгүй газраас энэ хачирхалтай чимээ нүргээний голомтыг эрдэмтэд илрүүлжээ.  Уг дуу чимээний долгион нийт  африк тивээр тархаж,  гадаад  далайнуудыг давж, 117,7 км зам туулан Канад, Шинэ Зеланд болон Гавайин аралд хүрсэн байна. 

Дэлхийн янз бүрийн цэгт байдаг аудиосенсорын төхөөрөмж  энэ ер бусын үзэгдлийг бараг 20 минутын  турш бүртгэж авчээ. Нам давтамжийн энэ долгионы хүч саарч, намсаагүй байна. Эрдэмтдийн нэг нь  өөрийн Твиттерт  үелзлэлийн спектрийн зургийг  тавьсан  байна. Ийм олонхи дуу чимээг хялбархан тайлбарлаж болдог  бөгөөд  галт уулын идэвхижиж, мөсөн уулууд мөргөлдөх явдал, халим загас болон тэр ч байтугай усан дорхи урсгал  өөрийн гэсэн дуу чимээтэй байдаг гэнэ. Харин энэ удаа судлаачид чухамхүү таамаглахаас  өөр зүйлгүй л байна.

“Би өмнө нь ийм зүйл сонсож байгаагүй. Давалгаа нь маш нэгэн хэмийн чимээ гаргадаг бөгөөд маш хол зайд тархдаг”  гэж Колумбын их сургуулийн чичирхийлэл судлаач Геран Экстрем хэлжээ.

“Ер нь ийм чимээ нүргээн нь газар хөдлөлтөөс гардаг. Гэвч саяны чимээ байгалийн үздэгдэл гэхээсээ илүү маш нарийн шинжтэй байна” гэж Глазгогийн их сургуулийн хавсарга галт уул судлалын салбарын эрдэмтэн Селен Робинсон тэмдэглэсэн байна. 

Урьд нь мэдэгдэж байгаагүй далайн гүний амьтад ийм чимээ гаргасан байж болох юм гэж хүртэл таамаглажээ. Юу гэвэл одоо болтол хүн төрөлхтөн Гадаад далайн ердөө 5%-ийг л судлаад байгаа юм. 

2018 оны гуравдугаар сар. Атлантын далайн Өмнөд Жоржия арлын наран шарлагын газарт нэгэн хачирхалтай амьтан эрэгт хаягджээ.  Энэ нь уртаараа ердөө метр хагас бөгөөд гадаад төрхөөрөө аль эрт мөхсөн плезиозаврыг санагдуулахаар  амьтан байж. Японы эрдэмтэд Сагамын  булангаас  ийм   амьтныг  бас олжээ. Энэ нь гэрэлтсэн цагаан нүдтэй, тийм хэлбэртэй гэхэд хэцүү асар том биетэй амьтан.   


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ