Түлшний үнийг бууруулахыг дэмжсэн өргөдөлд 1 сая гаруй гарын үсэг цугларчээ
Францад түлшний үнийг бууруулахыг дэмжсэн цахим өргөдөлд 1 сая гаруй хүний гарын үсэг цугларчээ. Өргөдөл гаргах санаачлагыг гоо сайхны бүтээгдэхүүний борлуулагч Присцилла Людовски гаргажээ. “Шар хантаазатнууд” хөдөлгөөний төлөөлөгч Эрик Друэн хамт тэрбээр өнгөрсөн мягмар гарагт Францын Байгаль орчны сайд Франсуа де Рюжитой уулзаж, тус хөдөлгөөнийг дэмжигчдийн шаардлагыг илэрхийлсэн байна.
“change.org” цахим хуудаст байршуулсан энэхүү өргөдөл нь олон хүнийг хамарч чаджээ. 2012 онд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн өргөдөл нийт 1,3 сая хүний саналыг авч байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ