Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Оросын цом”-д өрсөлдөнө
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын тэмцээн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотноо болно.
Уг тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор 8 тамирчин оролцохоор хойд хөршийг зорилоо. Тухайлбал, 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Чебоксарын дэвжээнд хүч, ур чадвараа сорино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ