Олон улсын аэробик гимнастикийн тэмцээнд манай баг амжилттай оролцлоо
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, ЯПОН, МОНГОЛ гэсэн нийт 4 орны 171 тамирчин оролцож авъяас самбаагаа сорин өрсөлдсөн байна. БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны Нарийн бичиг, БНХАУ-ын иргэн Ван Хонг ажилласан байна.
Тэмцээн 12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон олон медалийн эзэд боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ