Энэ сарын башёд Такакейшёо түрүүллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн Кюүшюү башёгийн 15 дахь өдөр 22 настай Такакейшёо Нишигикиг давснаар 13 даваа хоёр унаатай анх удаа Макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж Японы Эзэн хааны цом хүртлээ.
Тэрбээр 14 дэх өдрийн барилдаанд Озэки Такаясү-д унаснаар, түүний хамтаар 12 даваа, 2 унаатай болоод байсан юм. Харин энэ өдөр Озэки Такаясү, Сэкиваке Митакэүмэ-д унаснаар 12 даваа 3 унаатай болсноор Такакейшёотой нэмэлт барилдаан хийх боломжоо алдлаа.
Ингэснээр тэр Мэргэжлийн Сумогийн замналынхаа хамгийн анхны түрүүг хүртлээ. Түүнийг энэ түрүүг авахад гурван их аваргын башёг өнжсөн нь ихээхэн нөлөөлсөн гэж Сумо судлаачид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ