Өнөөдөр Н.Түвшинбаяр тэргүүтэй дөрвөн бөх зодоглоно
Япон улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака Гранд слам" тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр энэхүү тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдах бөгөөд -100 кг-ын жинд Л.Отгонбаатар, О.Хангал, +100 кг-ын жинд МУГТ Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар зодоглох юм.
Өнгөрсөн баасан гаригт жүдо бөхийн “Осака-Их дуулга-2018” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүч сорьж, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдаж, эхний нэг минутад даралтаар цэвэр ялагдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ