М.Уранцэцэг Их Дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Япон улсын Осака хотноо “Осака Гранд слам" тэмцээн өнөөдөр эхэллээ. Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 /эрэгтэй 262, эмэгтэй 159/ жүдоч өрсөлдөж байгаас манай улсаас 13 жүдоч оролцож байна.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдсэн. Тэрээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдаж, ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ