“Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ
Японы Осака хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг тус тэмцээнд 71 орны 421 жүдоч /эрэгтэй 262, эмэгтэй 159/ өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцох юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтууд тодорно. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам нар өрсөлдөнө. Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 10:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 16:30 цагт явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ