М.Нандинцэцэг ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ
Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр 54 кг-д М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээлээ.
“Лондон 2012” олимпийн наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Болгарын Петрова энэ жил аваргын төлөө тулалдахаар шалгарлаа.
ОУХМ М.Нандинцэцэг энэ жилийн ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.
Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд хамгийн том бэлгийг М.Нандинцэцэг ийнхүү ДАШТ-ын анхны эмэгтэй меадльтан болсноор барилаа.
М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес нарыг ялж шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медальтан болж, цаашлаад шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тулалдлаа.
ОУХМ М.Нандинцэцэг 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медальт хүртэж, дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын аваргад 11 удаа түрүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ