Д.Амартүвшин Алт , Г.Болдбаатар Хүрэл медаль хүртжээ
Нидерландын Гаага хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн өчигдөр/11.16/ эхэллээ. Тус тэмцээнд 66 орны 443 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай зургаан бөх зодоглосноос хоёр нь медаль хүртэв.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Дашдаваагийн Амартүвшин алт, Г.Болдбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.
Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгээ манлайлсан бөгөөд хагас шигшээд нутаг нэгт тамирчин Ганбатын Болдбаатарыг торгуулиар ялсан. Улмаар аваргын төлөө Японы Аоки Даитай барилдаж, нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа.
Харин Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Фелипе Китадайг вазари үнэлгээгээр яллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ