Сантьяго Солари “Реал”-ын ерөнхий дасгалжуулагч боллоо


Испанийн эзэн хааны баг гэгддэг Мадридын “Реал”-ын ерөнхий дасгалжуулагчаар Сантьяго Солариг томиллоо. 42 настай Аргентины мэргэжилтэн “Реал”-тай 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл гэрээ байгуулжээ.

Сантьяго Солари сүүлийн хоёр жил “Реал”-ын залуучуудын “Кастилья” багийг дасгалжуулж байсан бөгөөд Хулен Лопетегиг өнгөрсөн сарын 29-нд халсны дараа үндсэн багийн дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм.



Аргентины дасгалжуулагчийн удирдлага дор “Реал” сүүлийн дөрвөн тоглолтод дөрөв хожиж 12 тойргийн дараа Испаний АШТ-д 20 оноотойгоор зургадугаар байрт явж байна.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ